Page 253 - red-book

Basic HTML Version

100. ГОВЬ-АЛТАЙН ГАНГА
Thymus gobi-altaicus
[Ulzij.] R.Kam. et A.Budantz.
Magnoliophytina
Овог.
Мажтан [Уруулцэцэгтэн] - Lamiaceae [Labiatae Juss.]
Статус:
Ховор, унаган ургамал.
Таних шинж:
Дэлхэж ургадаг заримдаг сөөгөнцөр. Цэцэглэх мөчир үсээр хучигдмал. Ишний навч ба
дагавар навч уртассан юлдэн хэлбэртэй. Навчны бариул захаараа өтгөн сормослигтой. Цэцгүүд
толгойрхуу өтгөн баг цэцэг үүсгэдэг. Цоморлиг өтгөн үслэгээр бүрхэгдсэн. Дэлбэ ягаан өнгөтэй, 7 мм
орчим урт. Дохиур 4, дэлбээс цухуйсан. Самранцар бор шаргал өнгөтэй, бөмбөлөгөрхүү хэлбэртэй
[1,3].
Тархац, ургах орчин:
Монголд:
Говь-Алтайн тойрогт тэмдэглэгдсэн. Өмнөговь аймгийн нутаг Говь-
Алтайн нуруу, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц Богд ууланд ургадаг, нэн хязгаарлагдмал
тархацтай [2]. Хад, нуранга хажуу хээржүү ургана.
Ү
ржил:
Үрээр болон үндэслэг ишээр үржинэ.
Н
өө
ц, хомсдох шалтгаан:
Нөөцийг тогтоогоогүй. Хуурайшилт, бэлчээрийн талхагдалт зэрэг
шалтгаанаас устах аюулд орсон унаган ургамал.
Хамгаалахаар авсан арга хэмжээ:
Уг ургамлыг хамгаалах тодорхой арга хэмжээ аваагүй.
Хамгаалах арга хэмжээ:
Нөөц, тархацыг тогтоож, үндсэн тархац нутгийг орон нутгийн тусгай
хамгаалалтад авч, нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалах, байгалийн жамаар
нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлж, мал бэлчээрлүүлэхийг зогсоож, бэлчээрийг тодорхой хугацаагаар
өнжөөх, зориудаар тарьж ургуулах аргыг ургах орчинд нь боловсруулж турших, нэн ховор ургамлын
жагсаалтад яаралтай оруулж, удмын санг хадгалах.
Эх зохиол, мэдээ:
1. Бюл. Моск. общ. испыт. прип., отд. биол. 1990.95. 3:97, 2. Губанов, 1996. 3.
Камелин, Буданцев, 1990.