Page 252 - red-book

Basic HTML Version

99. ЦӨЛИЙН ГАНГА
Thymus mongolicus
[Ronn.] Ronn.
Magnoliophytina
Овог.
Мажтан [Уруулцэцэгтэн] - Lamiaceae [Labiatae Juss.]
Статус:
Ховор ургамал.
Таних шинж:
Иш мөлхөө юмуу өндиймэл, үрлэх мөчир /1,5/ 2-10 см өндөр, 2-4 навчтай. Навчны илтэс
өндгөрхүү, шаантган суурьтай, бүтэн захтай юмуу 1-2 шүдлэгтэй, мохоо юмуу бага зэргийн шовх
оройтой. Толгойрхуу хэлбэрийн баг цэцэгтэй. Дагавар навч 1/3 хүртлээ сормослиг захтай. Цоморлиг
хоолойрхуу-хонхорхуугаас нарийхан хонхорхуу болсон. Дэлбэ ягаавтар улаан. Самранцар зууван
бөмбөлөгөрхүү юмуу зууван өндгөрхүү хэлбэртэй [1,3,4,6].
Тархац, ургах орчин:
Хятад, Өвөр Монголд тархана. Монголд: Говь-Алтайн тойрогт Өвөрхангай
аймгийн Баруунбаян-Улаан, Богд сумын нутаг Бага Богд ууланд тохиолдоно. Чулуурхаг хажуу, байц
цохио, хад, сайрт ургадаг хязгаарлагдмал тархацтай [2,5].
Ү
ржил:
Үрээр болон үндэслэг ишээр үржинэ.
Н
өө
ц, хомсдох шалтгаан:
Нөөцийг тогтоогоогүй. Үндсэн тархац нутагт мал сэлгээгүйгээр
бэлчээрлүүлэх, хөрсний хуурайшилтаас ховордож байгаа устаж болзошгүй зүйл.
Хамгаалахаар авсан арга хэмжээ:
Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын
жагсаалтад бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд
худалдаалах тухай конвенцийн хавсралтад бүртгэгдсэн.
Хамгаалах арга хэмжээ:
Нөөцийг тогтоож, тохиромжтой газар, зориудын орчинд тарьж ургуулах,
шилжүүлэн суулгах, тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, мал бэлчээрлэлтийг
хязгаарлан зогсоож, нэн ховор ургамлын жагсаалтад бүртгэх, удмын удмын санг хадгалах.
Эх зохиол, мэдээ:
1. Грубов, 1982, 2. Даариймаа нар, 2009, 3. Чернева, 1970, 4.Флора СССР., 1954, Т.
21, 5. CITES-ийн хавсралт, 6. Flora of China volume 17.