Page 254 - red-book

Basic HTML Version

101. ТАНАМАЛ МАХИРС
Lycium truncatum
Y.C.Wang.
Magnoliophytina
Овог.
Чэсэнцэртэн - Solanaceae Juss.
Статус:
Ховор ургамал.
Таних шинж:
1-1.5 метр өндөр, цөөн тооны урт өргөстэй, мөчир шулуун сөөг. Эгц дээш ургадаг, зэгэл
саарал юмуу зэгэл шарга өнгөтэй. Навч юлдэрхүү, тод гүвгэр судалтай, шовх оройтой. Цэцэг бүдэг ягаан.
Дэлбэ хадаасархуу, цоморлигоосоо урт, нарийхан хоолойтой дохиур дэлбээсээ урт. Жимс тод улаан,
дугуй өндгөрхүү хэлбэртэй. Жимсний үзүүр тайранхай мэт тэгш юмуу хонхортой. 8 болон 9-р сард
цэцэглэдэг [1].
Тархац, ургах орчин:
Хятад, Өвөр Монголд тархана. Монголд: Дорноговь /Галбын говь Алашааны
говь [Борзонгийн говь]-д тархсан. Хужирлаг элс, элсэрхэг–хайргархаг цөл, эргийн хайрга, сайрын элс
хайргатай ёроолоор дэрс хармагтай холилдон ургана. Нэн хязгаарлагдмал тархацтай [2].
Ү
ржил:
Үрээр, богино үндэслэг ишээр үржинэ.
Н
өө
ц, хомсдох шалтгаан:
Нөөцийг тогтоогоогүй. Цөлжилт, гангийн олон жилийн давтагдал, бэлчээр
ашиглалтаас шалтгаалан устаж болзошгүй ургамал.
Хамгаалахаар авсан арга хэмжээ:
Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн
хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ:
Тархац, нөөцийг тогтоож, зориудаар тарьж үржүүлэх, тохиромжтой газарт
нутагшуулах, үндсэн тархац нутагт мал бэлчээрлүүлэхийг тодорхой хугацаагаар өнжөөх, ховор
ургамлын жагсаалтад оруулж, удмын санг хадгалах.
Эх зохиол, мэдээ:
1. Грубов, 1982, 2. Губанов, 1996.