Page 240 - red-book

Basic HTML Version

87. БРОТЕРУСЫН УЛБУУДАЙ
Cortusa brotheri
Pax ex Lipsky
Magnoliophytina
Овог.
Хаварсалтан – Primulaceae Vent.
Статус:
Ховор ургамал.
Таних шинж
: 20-25 /35/ см өндөр, олон наст өвслөг ургамал. Навчны илтэс дугуйдуу, бөөр хэлбэртэй,
голчоороо 4-5 см, жижиг шүдлэг, дугуйвтар далбантай, дээд гадаргуу нүцгэн, хар ногоон, харин доод
гадаргуу нь сааралдуу бөгөөд бариул үслэг. Дэлбэ юүлүүр хэлбэртэй, урт, ягаавтар нил, гонзгойвтор
мохоо салбантай. Цоморлиг бараг гурвалжин, өргөн салбантай. Цэцэг 5-8 /10/-аараа бөөгнөрч
өрөөсгөл шүхэр үүсгэдэг. Хонхорцог гонзгойвтор өндгөрхүү, цомирлогоосоо ялимгүй урт [1,4].
Тархац, ургах орчин:
Кашгар, Төвд, Гимилай [баруун]-д тархана. Монголд: Монгол Алтайн ойн дээд
хэсэг өндөр уулын бүслүүрийн доод хэсгийн шинэсэн төгөл, тэдгээрийн зах, горхийн эрэг, сөөгөн
ширэнгэн дунд ургадаг. Нэн хязгаарлагдмал тархацтай ургамал [2,3].
Ү
ржил:
Үрээр үржинэ.
Н
өө
ц, хомсдох шалтгаан:
Нөөц маш бага. Тархац нутагт мал бэлчээрлүүлэх, мод бэлтгэх, хадлан
бэлтгэх, хуурайшилтын улмаас устаж болзошгүй ургамал.
Хамгаалахаар авсан арга хэмжээ:
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор
ховор ургамлын жагсаалтад оруулж, Тархац нутгийг Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газарт
хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ:
Тархац, нөөц, үржлийн биологийг нарийвчлан судалж, үрээр зориудаар
тарьж ургуулах аргыг боловсруулж турших, байгальд ургах нөхцлийг хангахад малыг сэлгээгүйгээр
бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэхийг хязгаарлаж, хамгаалалтыг сайжруулах, удмын санг хадгалах.
Эх зохиол, мэдээ:
1. БНМАУ-ын улаан ном, 1987, 2. Губанов, 1996, 3. Лигаа нар, 2008, 4. Флора,
СССР., 1952, Т.18.